
-Аргын тооллын 4 сарын 13. Даваа (Сумьяа) гараг (2026)-Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 26, өдөр улаагчин могой, мэнгэ 5 шар, суудал шороо, од чөдөр-23, идэр барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:07-19:38.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин гахай, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, хөрөнгө оруулахад сайн. Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу.
-Жил өдрийн үр: Гал тахих, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, цэрэг хөдөлгөх, зээл авахад сайн. Мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, заргалдах, мөр гаргах, ан гөрөө хийх, морь худалдахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Хаанд айлтгал өчих, бурхан сахиус тахих, сүмийг сэргээх, равнайлах, оршуулах, тойн болох, ном номлоход сайн. Газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийхэд муу.
-Суудалын өдрийн үр: Газрын үүд боох, мод хатгах, зүүн тийш явах, тангараг няцах, тотгор дарахад сайн. Суурь тавих, үхэгсдийн үйл, угаал, залбирах талбих, өс дарахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа ногоо тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
-Аргын тооллын 4 сарын 12. Ням (Адьяа) гараг (2026)
-Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 25, өдөр улаан луу, мэнгэ 6 цагаан, суудал гал, од тооно-22, үхэх барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:09-19:37.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Билгийн өдрийн үр: Гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, арилжаа наймаа хийхэд сайн. Үс засуулах, ажилчин шүтүүлэхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, мал адгуус сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийхэд сайн. Хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэхэд муу.
-Жил өдрийн үр: Ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавихад сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах үйл, эсгэхэд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирах, хишиг даллага авах, угаал үйлдэх, бэрийн үйл, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Гал тахих, чимэг зүүх, бурханд залбирах, төмрийн ба буяны үйлд сайн. Эвлүүлэх, бэрийн үйл, улайн үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйлд муу.
-Барилдлагын өдрийн үр: Мал адгуус муулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.