
Монголын паралимпын холбооноос зохион байгуулсан
“Пара жүдо бөхийн улсын аварга шалгаруулах” 18 дахь удаагийн тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд есөн аймаг, хоёр дүүргийн 80 гаруй тамирчин ганцаарчилсан болон холимог багийн төрлүүдэд авхаалж самбаа, хүч чадлаа сорин өрсөлдсөнөөс Ховд аймгийн баг, тамирчид амжилттай оролцож дараах амжилтыг үзүүллээ.

Ганцаарчилсан төрөлд:
Эрэгтэй -60 кг:
О.Бадар-Ууган – Алтан медаль, Г.Нямбаатар – Мөнгөн медаль
Эмэгтэй -52 кг:
Т.Сувд-Эрдэнэ – Алтан медаль, Ц.Хүслэн-Эрдэнэ – Мөнгөн медаль, О.Цэрэннадмид – Хүрэл медаль
Эрэгтэй -70 кг:
Б.Бат-Эрдэнэ – Алтан медаль
Эрэгтэй -81 кг: Б.Ганбат – Хүрэл медаль тус тус хүртжээ.
Ганцаарчилсан төрлийн багийн дүнгээр Ховд аймгийн баг нэгдүгээр байр эзэллээ.
Холимог багийн төрөлд таван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож аваргын алтан медаль, алтан цом хүртэв.

Мөн О.Бадар-Ууган “Шилдэг тамирчин”-аар шалгарч, тамирчин Т.Сувд-Эрдэнэ, Б.Ганбат нар спортын мастер цол, тэмдгээр тус тус шагнуулсан байна.

Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс Ховд аймгийн баг, тамирчдыг аймаг, орон нутгийн дэмжлэг сайтай, оролцоог бүрэн хангаж ажилласан хэмээн онцлон үнэлсэн байна.
Түүнчлэн бусад аймгуудаас илүү залуу тамирчдыг түлхүү хамруулж, алс холын зайг үл харгалзан хоёр төрөлд зорин ирж оролцсон нь идэвх санаачилга, зохион байгуулалт сайтай байгааг харууллаа хэмээн дүгнэжээ.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Мөн тамирчдыг дэмжин оролцоог хангаж ажилласан аймгийн удирдлагуудад Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс талархал илэрхийллээ.
