
-Аргын тооллын 4 сарын 10. Баасан (Сугар) гараг (2026)-Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 23, өдөр хөх бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, од элдэв тэнгэртэн-20, шид барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:13-19:34.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин бич, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, равнай үйлдэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Лам болох, багш шавь болох, бурхан сахиус, гал тахих, нүүдэл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, газар хагалах, тариа ногоо тарих, арилжаа наймаа хийх, эм хүртэх, найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд сайн. Эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Жил өдрийн үр: Шинэ гэр, байшин, асар майхан босгох, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, даллага авах, гүү барих, мал гаргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөхөд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурхан сахиус тахих, даллага авах, залбиралд үйлдэх, сан тавих, сахиус тахих, бэрийн үйл, сахиусанд өглөг өгөхөд сайн. Хиншүү, бузар, бэлбэсний үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, тэнгэр тахих, чимэг зүүх, мод тарих, шав тавихад сайн. Мод таслах, тангараг тавихад муу.
-Барилдлагын өдрийн үр: Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, газар хагалах, тариа ногоо тарих, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.