"Өсвөрийн парламент-2025" хөтөлбөрт хамрагдсан сурагчид "WASH&TEENS" "ЖИШИГ ЧУУЛГАН" зохион байгуулав

May be an image of one or more people, people studying and text

“Өсвөрийн парламент”
хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Скаутын холбоотой хамтран 2021 оноос 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 

Тус хөтөлбөрт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудаас 1000 гаруй хүүхэд бүртгүүлж үүнээс 126 сурагч шалгарчээ. 

May be an image of one or more people and text

Ховд аймгийн 36 мянган хүүхдийг төлөөлөн манлайлагч таван сурагч “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан өсвөр үеийнхний дуу хоолойг хууль тогтоогчдод хүргэх, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхдүүд харилцан суралцах, өөрсдийгөө хөгжүүлж бусдадаа эергээр нөлөөлөх боломж нээгддэг.

May be an image of one or more people, people studying and text

Хөтөлбөрт хамрагдсан сурагчид өнөөдөр /2026.04.28/ өсвөр насныхан болон үе тэнгийн сурагчдадаа “Сургуулийн орчин дахь аюулгүй, усан хангамж, ариун цэвэр эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд мэдээлэл олгох, амьдралын зөв хэв маяг, дадал зуршилд уриалах, парламентын боловсрол олгох "ЖИШИГ ЧУУЛГАН" зохион байгууллаа.

No photo description available.

Арга хэмжээний нээлтэд аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга М.Баярт, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Д.Түнжээ нар оролцож амжилт хүслээ.

May be an image of one or more people and text

May be an image of text that says

May be an image of one or more people and crowd

May be an image of one or more people, people studying and text

May be an image of ‎one or more people and ‎text that says

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ