Монголын чөлөөт бөхийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс найман медаль хүртлээ

May be an image of ‎one or more people and ‎text that says

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотод боллоо. 22 орны 270 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнээс манай эрэгтэй, эмэгтэй тамирчид нийт найман медаль хүртэв. Тодруулбал, нэг алт, гурван мөнгө, дөрвөн медальтай эх орондоо ирж байна. Эмэгтэйчүүд багаараа гуравдугаар байр эзэлж, хүрэл цом гардсан. Тэгвэл эрэгтэйчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа 83 оноо цуглуулж, багаараа VI байрт шалгарлаа. Эрэгтэйчүүдийг багийн дүнгээр Иран тэргүүлж, Энэтхэг, Япон удаалсан бол Бахрайн, Киргизстан айрагджээ.

May be an image of text that says

Гавьяат тамирчин Т.Тулга ярихдаа “Азийн аварга шалгаруулах тэмцээнд том зорилго өвөртөлж ирсэн ч хараахан түрүүлж чадсангүй. Азийн наадам, ДАШТ-д алдаагаа сайн цэгнэж, амжилтаа ахиулахыг бодож байна. Олон сайхан багш нарынхаа, баг, хамт олныхоо хүчинд энэ сайхан амжилтад хүрлээ” хэмээн ярилаа.

Эмэгтэйчүүд өнөөдөр /2026.04.13/ өглөө эх орондоо ирсэн бол эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан маргааш /2026.04.14/ ирнэ.

May be an image of ‎text that says
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ