ХОВД АЙМАГ:Энэ сарын 24, 25-нд зарим газраар 26, 27-нд уулархаг нутгаар хур тунадас орно

May be an image of Bactrian camel, musk ox and text that says

2026 оны 04-р сарын 20-ноос 04-р сарын 29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Энэ 10 хоногийн дунд үер зарим газраар хур тунадас орж, салхи шуургатай байна/

Хур тунадас:24,25-нд зарим газраар, 26,27-нд Уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно.
Салхи:23,24-нд баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур:Уулархаг нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +3... +8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ