
2025 онд Ховд аймагт нийт 1,3 сая толгой эх мал тоолсон. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 03 дугаар сарын 01-нээс эхлэн төл бойжилтын мэдээг сумдаас авч нэгтгэн дээд шатны байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн /04 дүгээр сарын 09/ байдлаар нийт 641,5 мянган толгой эх мал /ингэ- 3061, гүү-1604, үнээ-8211, эм хонь- 260399, эм ямаа-368256/ төллөсөн ба 626813 толгой төл бойжиж байна. Мал төллөлт 48,1 хувь, төл бойжилт 97,7 хувьтай байна. 5142 толгой төл хорогдсон бол 1952 толгой мал хээл хаясан мэдээтэй байна.
04 дүгээр сарын 09-ний байдлаар нийт 4872 толгой мал үүнээс тэмээ 14, адуу 460, үхэр 465, хонь 1365, ямаа 2568 хорогдсон гэж мэдээллээ.
