
-Аргын тооллын 4 сарын 22. Лхагва (Буд) гараг (2026)-Хаврын адаг хар луу сарын шинийн 5, өдөр улаан бар, мэнгэ 5 шар, суудал төмөр, од хэрцгий охин-5, рашаан барилдлагат. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:50-19:51.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин бич, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, даллага авах, багш, шавь болох, ном унших, замд гарах, гүү барих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад сайн. Модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйлд муу.
-Гарагийн өдрийн үр: Эд юм бүтээх, багш шавь болох, буян хишгийн даллага авах, бэрийн үйл, бичиг зурхай зурах, ураг садан болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, замд гарах, нүүдэл хийх, худалдаа хийх, эд мал худалдан авах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийхэд сайн. Хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Шинэ гэр, байшин, асар майхан босгох, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, даллага авах, гүү барих, мал гаргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөхөд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Хаанд айлтгал өчих, бурхан сахиус тахих, сүмийг сэргээх, равнайлах, оршуулах, тойн болох, ном номлоход сайн. Газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийхэд муу.
-Суудалын өдрийн үр: Мод таслах, зүүн зүгт одох, тангараг няцах, хаах, гөрөөлөхөд сайн. Хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх муу.
-Барилдлагын өдрийн үр: Насны хүчийг арвижуулах, багш шавь болох, хишгийн даллага авах, эм найруулах, усан засал, садан бололцох, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.