-Аргын тооллын 9 сарын 25. Ням(Адьяа) гараг / 2016

-Аргын тооллын 9 сарын 25. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 25. өглөгт охин-6 од, цагаан нохой, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:43-18:43.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эд, буян олох сайн. Гэвч бар, туулай, луу жилтнээ цээртэй.
-Бар, морь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтэн сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, байшингийн суурь тавих, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, бусдаар шүтүүлэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ