Цэрэгжилтийн спортын "Дөл" тэмцээнийг Жаргалант сумын 12 жилийн 6 дугаар сургууль тэргүүллээ


Цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээний үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Дөл тэмцээний ерөнхий шүүгч, дэд хурандаа н.Жаргалсайхан, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун нар оролцож, тэмцээнд оролцож буй сурагчдад амжилт хүслээ. Ховд аймагт 2014 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж буй Цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсрол, соёл, урлагийн газар, Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд аймгийн төвийн буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 8-12-р ангийн 154 сурагч оролцож, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Энэ жилийн цэрэгжилтийн спортын "Дөл" тэмцээний нэгдүгээр байрыг 12 жилийн 6 дугаар сургуулийн салаа, 2 дугаар байрыг 12 жилийн 3 дугаар сургуулийн салаа, 3 дугаар байрыг 12 жилийн 7 дугаар сургуулийн салаа тус тус эзэлсэн байна. Цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байранд шалгарсан 12 жилийн 6 дугаар сургуулийн салаа ирэх 9-р сард Улаанбаатар хотноо болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ