USAID/OFDA/ Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee Ховд аймагт ажиллаж байна.


Мерси кор Монгол ОУБ нь LTS буюу Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2 төслийн үр дүнтэй танилцах, орон нутгийн малчид ард иргэдтэй уулзах, сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцох зорилгоор Мерси Кор Монгол ОУБ-ын Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee, Мерси Кор Монгол ОУБ-ын орлогч захирал Ч.Сансар, LTS төслийн менежер Б.Энхтуяа нар Ховд аймагт ажиллаж байна. Тэднийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар хүлээн авч уулзлаа.



Мөн энэхүү уулзалтанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга Б.Ганболд, Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Хэлтсийн  дарга Б.Баярсүх, Санхүү Төрийн Сангийн Хэлтсийн  дарга М.Отгонханд, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын дарга Д.Баатарзориг, Мерси Кор Монгол ОУБ-ын Баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх, Мерси Кор Монгол ОУБ-ын Ховд түншлэлийн зохицуулагч Н.Жавзанханд нар оролцов.



Энэ үеэр LTS буюу Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2 төслийн үр дүн малчид ард иргэд, орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр өгсөн талаар санал солилцож, харилцан ярилцлаа. Мөн Ховд аймгийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж  USAID/OFDA/ Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee, Мерси Кор Монгол ОУБ-ын орлогч захирал Ч.Санчир нарыг Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр Ховд аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар  гардуулан өгч баяр хүргэлээ. 




Үүний дараагаар Аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт, Аймгийн Улаан Загалмайн хорооны дарга Б.Одонпүрэв нартай уулзаж санал солилцлоо. Төслийн багийнхан маргааш буюу энэ асрын 25-наас эхлэн Алтай, Үенч, Булган суманд ажиллана.


 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ