ХОВД АЙМАГ:Засаг дарга М.Амарсанаа ЗХ-ний дугаар ангид ажиллав

May be an image of text

Өнөөдөр /2026.03.18/ Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөр тохиож байна. 

Энэ өдөр аймгийн Засаг дарга М.Амарсанаа Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллав. Тус ангийн захирагч, хурандаа Д.Сүхбат хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж санал солилцсон байна. Мөн түүхт ангид алба хааж буй цэрэг дайчдад баярын мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын зүйл гардуулжээ.

No photo description available.

Засаг дарга М.Амарсанаа:

Эх орны тусгаар тогтнолын баталгаа болсон цэрэг дайчид, офицер, ахлагч, нийт бие бүрэлдэхүүнд дахин баярын мэнд дэвшүүллээ.  

May be an image of text

Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид албаа нэр төртэй, сайн хааж байна гэж Засаг дарга М.Амарсанаа өөрийн цахим хуудаснаа онцолжээ. 

May be an image of one or more people


Монгол цэргийн яруу алдар бадартугай.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

May be an image of text

May be an image of text that says

May be an image of one or more people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ