-Аргын тооллын 3 сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2026)



-Аргын тооллын 3 сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2026)
-Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 28, өдөр шарагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, од тооно-22, рашаан барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:04-18:58.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Гал тахих, эрхшээх үйлд сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу.
-Жил өдрийн үр: Мал зарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирах,  хишиг даллага авах, угаал үйлдэх, бэрийн үйл, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан тахих, номд орох, очирпүрэвийн хариулга, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийхэд муу.
-Барилдлагын өдрийн үр: Насны хүчийг арвижуулах, багш шавь болох, хишгийн даллага авах, эм найруулах, усан засал, садан бололцох, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ