Математик, Физикийн шинжлэх ухааны багш, арга зүйчид ОХУ-ын Горны-алтай хотод "МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ"-ад хамрагдана

No photo description available.

Аймгийн Засаг даргын 2024-2028 он хүртэл хэрэгжүүлэх "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ" үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролыг тэргүүлэх салбарын нэг болгон ажиллаж байна. 

Энэ хүрээнд аймгийн ИТХ-аар "Ховдын ирээдүй" хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөрийн хүрээнд багш нарыг гадаад, дотоодын сургуулийн туршлага судлуулах, сургалтад хамруулах зорилт тусгасан. 

No photo description available.

ОХУ-ын Горны-алтай хотод "МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ"-ад хамрагдах 40 багшийг өчигдөр /2026.03.19/ аян замд нь үдлээ. 

10 хоног үргэлжлэх энэ удаагийн сургалтад Математик, Физикийн шинжлэх ухааны багш нар арга зүйчдийн хамтаар хамрагдах юм. 

May be an image of one or more people

Сургалтын үр дүнд багш нарын ур чадварыг илүү нэмэгдүүлэх улмаар сурагчдын сурлагын чанарт ахиц гарна гэж үзэж байна. 

May be an image of one or more people

May be an image of one or more people and text

May be an image of one or more people

May be an image of tram and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ