
Энэ сарын 23-нд Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн нутаг
"Дэнж" гэх газар хээрийн гал түймэр гарсан. Энэ тухай дуудлагыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 2026 оны 03 дугаар сарын 23-ны орон нутгийн цагаар 16:30 цагт хүлээн авч Чандмань, Дөргөн сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Нийт 99 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж 03 дугаар сарын 24-ний 21:00 цаг түймрийг цурамд оруулж 25-ны 04:00 цагт бүрэн унтраасан байна.

Энэ үеэр түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байсан Чандмань сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот ажилтан Л.Б нь амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ. Бусдын аюулгүй байдлын төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллаж яваад амиа алдсан талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.