"Дэлхийн Нийгмийн ажилтны өдөр" тохиож байна

May be an image of one or more people

Дэлхийн "Нийгмийн ажилтны холбоо"-ноос жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь 7 хоногийн Мягмар гарагт "Дэлхийн Нийгмийн ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэ жилийн хувьд 42 дахь өдөр нь өнөөдөр /2026.03.17/ тохиож байна.

Уламжлал болсон энэхүү өдрийг тохиолдуулан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай хамтран "Дэлхийн Нийгмийн ажилтны өдөр"-ийн хүрээнд уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа.

May be an image of one or more people

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Нийгмийн асуудал хариуцсан орлогч М.Баярт болон холбогдох бусад албаны төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр сум, багийн болон сургуулийн, төрийн бусад байгууллагад ажиллаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий зарим "Нийгмийн ажилтан"-уудыг шагнаж урамшуулав.

May be an image of one or more people

Ховд их сургууль 2001 оноос хойш 400 гаруй Нийгмийн ажилтан бэлтгэсэн. Үүний 130 орчим нь мэргэжлээрээ ажиллаж байна. 

Нийгмийн ажилтны эрэлт хэрэгцээ сүүлийн үед нэмэгдэж байгаа. Тиймээс өнөөдрийн арга хэмжээнд оролцогчид энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөс гадна тулгамдаж буй асуудлаа ярилцан "Нийгмийн ажилтны холбоо" байгуулахаар тогтлоо.

May be an image of one or more people, newsroom and text

May be an image of text

May be an image of one or more people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ