
“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, Зэвсэгт хүчний 105 жилийн ойн баярын энэ өдөр аймгийн Засаг дарга М.Амарсанаа Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн
“Дайчин алдрын танхим”-аар зочиллоо.
Тэрбээр,
Баярын энэ өдөр 104 жилийн түүхтэй тус ангийн “Хүндэт дэвтэр”-т сэтгэгдлээ үлдээж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Мөн Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, залуу үед эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.
