“Татвар төлөгчдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгуулав.


Монгол улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Татварын хэлтсээс “Татвар төлөгчдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг ЗДТГ-ын хуралдааны их танхимд зохион байгуулав.



Энэхүү чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог оролцож, улс эх орны бүрэн эрхийн баталгаа, төрийн сан хөмрөгийг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэж яваа татвар төлөгчдөд хандан үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлсэн үгэндээ:- Төрөөс таварын чиглэлээр баримталж буй бодлого шийдвэрийг орон нутагт бодитой хэрэгжүүлэх, татварын тухай хуулийг ард иргэдэд сурталчлах ажлыг эрчимжүүлэхэд салбар байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллах нь чухал хэмээн дурьдсан юм.



Мөн чуулга уулзалтанд аймгийн Дэд бүтэц, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга М.Отгонханд нар оролцов. 









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ