Удирдлагын академийн магистрын зэрэг олгох “улирал”-ын сургалтын 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт зохион байгуулагдаж байна.


Энэ удаагийн элсэлтээр Засгийн газрын тэтгэлгээр болон өөрийн зардлаар суралцах хүсэлтэй, Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн төгсөгчдөөс элсүүлэн суралцуулна. 
Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй элсэгч Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төрийн захиргааны менежментээр 2010 оноос хойш төгссөн байх ба бусад шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

Нэг. Засгийн газрын тэтгэлгээр суралцахад тавигдах шаардлага:
-Төрийн захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх
-2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.
-Төрийн албан тушаалын ТЗ-7, ТТ-11 буюу түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа
-Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг Төрийн захиргааны менежментээр 2010 оноос хойш төгссөн, голч дүн 3.0-с доошгүй байх. 

Хоёр. Өөрийн зардлаар суралцахад тавигдах шаардлага:
Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг / төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлага, нийтийн удирдлагаар/ төгссөн байх. 
Тавигдсан шаардлагуудыг хангаж элсэлтийн сонгон шалгаруулалтанд орохоор нэр дэвшиж, элсэхийг хүсэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: 
Нэг. Засгийн газрын тэтгэлгээр суралцах элсэгч:
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Элсэхийг хүсэгчийн өргөдөл 
-Шууд удирдах албан тушаалтны тодорхойлолт 
-Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн дипломын хуулбар 
-Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
/Сүүлийн 2 жил шимтгэл төлсөн болон албан тушаалын өөрчлөлтийг тэмдэглэсэн хуудсыг/
-Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийн бичгийн хуулбар
-Шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн төсвийн шууд захирагчийн /аймгийн засаг дарга, ЗДТГ-ын дарга,  г.м./ албан бичиг 
-Магистрын судалгааны ажлын санал 
-Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг ХХБ-ны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.

Хоёр. Өөрийн зардлаар суралцах элсэгч:
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Элсэхийг хүсэгчийн өргөдөл / мөн удирдлагын академийн Цахим хуудас:www.naog.gov.mn / Холбоо барих утас: 70132272, 70132152/ татаж авч болно.
-Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн дипломын хуулбар
-Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Ажил байдлын тодорхойлолт 
-Магистрын судалгааны ажлын санал / мөн удирдлагын академийн Цахим хуудас:www.naog.gov.mn / Холбоо барих утас: 70132272, 70132152/ татаж авч болно.
-Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг ХХБ-ны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.
Элсэлтийн сонгон шалгаруулалтыг Удирдлагын академи зохион байгуулах бөгөөд аймгаас явуулсан нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн эсэх талаар албан бичгээр хариу мэдээлэх болно. 
Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр багтана. Харин өөрийн зардлаар суралцагчийн сургалтын төлбөр 3.472.000 төгрөг байна. 
Төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг олгох “ улирал”-ын сургалтанд элсэн суралцагч нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл танхимын сургалтанд хамрагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос  магистрын судалгааны ажлаа бичиж, хамгаалан 06 дугаар сарын 10-нд төгсөнө. 
Вэйб хаяг: www.naog.gov.mn
Холбоо барих утас: 70132272, 70132152/, 95269980 
Төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг олгох “ улирал”-ын сургалтанд элсэн суралцахаар  бүрдүүлж ирүүлсэн  материалуудыг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны дотор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөөнд хүлээж авна. 

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ