С.Бямбацогт: Үнэгүй, зээлээр олгох өвс тэжээл малчдад нүдээ олж хүрэх нь чухал шүү


 
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хүсэлтийн дагуу Ховд аймагт олгох өвс, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлжээ. Ингээд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ажлын албанаас ирүүлсэн мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулъя.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тавьсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж, анхаарч буй талаарх асуулгад хариулж байна. Энэ үеэр малчдад өвс тэжээлийг хэрхэн үнэгүй, хөнгөлөлттэй үнээр, зээлээр олгох талаар, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах, малчдын эрүүл мэндийн асуудал зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Дашрамд, УИХ-ын өчигдрийн хуралдаанаар гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэх санал гаргаж, улмаар С.Бямбацогт гишүүний зүгээс горимын энэ асуудлыг хэлэлцэхийг наашлуулах горимын санал гаргаснаар ийнхүү хэлэлцэж байна. Мөн Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж өнөөдрийн хуралдаанаараа зарим аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдсэн.  Энэ дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс  аймагт хуваарилах юм. 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Сүүлийн 40 жилд тохиогоогүй халуун зун тохиож өвөлжилт хүндрэх эрсдэл үүсч улмаар 113 суманд өвөлжилт хүндэрсэн тул асуулга тавьж, өвлийг хахир хаврыг өнөтэй давахад хаа хаанаа анхаарч, уялдаж ажиллах шаардлагатай тул асуулга тавьж ийнхүү хэлэлцүүлж байна. Бид хаа хаанаа ажлаа уялдуулах ёстой. Малчид маань, сум орон нутаг, аймаг, УИХ, Засгийн газар гээд бүх бодлого, ажлаа уялдуулан, өвөлжилтөд анхаарах шаардлагатай байна. Энэ долоо хоногт ихэнх нутгаар 40 хэм хүрч хүйтэрнэ, 20 метр секунд хүрч шуурна гэнэ. Өвлийн дараа хахир хавар бий. Тэжээл өвсийг хөнгөлөтттэй үнээр, нүдээ олсон эздэд нь хүргэхэд чиглэж ажиллах ёстой. Өмнө нь тодотголоор бидний шийдсэн 40 тэрбум төгрөг малчдад бодитой хүрч чадаж байна уу, оторт яваа малчдынхаа эрүүл мэндэд анхаарч хүрч ажиллаж чадах уу, цас зуданд боогдвол яах вэ. Шатахууны асуудалд тодорхой хариулт өгнө үү” гэсэн юм.  
Малчдад өвч тэжээлийг хэрхэн хөнгөлөлттэй үнээр, зээлээр өгөх тухайд, ХХААХҮЯ-ныг газрын дарга н.Чой-Иш “Зуншлагын байдал баруун аймгуудад илүү хүндэрсэн. Малчдад 34 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, өвс тэжээл зээлээр, хөнгөлөлттэй үнээр борлуулахаар гэрээ байгуулсан. Ховд аймагт хорголжин тэжээл 40 кг хорголжин тэжээл 16 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Зээлээр авах асуудлыг аж ахуй нэгжүүд хариуцаж байгаа. Арьс ширээр, малаар, махаар, ноосны урамшууллыг барьцаалж, бэлэн мөнгөөр, гэрээ байгуулж зээлээр олгож байгаа. Ноосны урамшууллыг ирэх хоёрдугаар сарын 5 гэхэд олгоно” гэлээ. 
Малчдын, отроор өвөлжилж байгаа жирэмсэн эх, нярай хүүхдүүд, өндөр настнуудын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хөдөө орон нутагт нийт 5042 нярай хүүхэд, 5 хүртэлх насны 164.969 хүүхэд, 18545 жирэмсэн эмэгтэй, 71312 өндөр настан иргэд байгаа бөгөөд тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улсын хэмжээнд цагаан зудтай ба цагаанаар зудархуу байгаа нийт 18 аймгийн 110 суманд жирэмсэн эмэгтэй 1986, нярай хүүхэд 782, 0-5 хүртэлх насны 17726 хүүхэд, 10066 өндөр настан, 5697 хөгжлийн бэрхшээлтэй иргэн өвөлжиж байна. Мөн отроор өвөлжиж байгаа айл өрхөд 62 жирэмсэн эмэгтэй, 48 нярай хүүхэд, 0-5 хүртэлх насны 594 хүүхэд, 526 өндөр настан, 138 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Баг, сумын эмч нарын унаа машины шатахууны мөнгийг бүрэн шийдсэн, 2 сарын нөөцтэй байгаа” гэв. 

Шатахууны нөөц, үнийн тухайд Шадар сайд Ө.Энхтүвшин “Шатахууны үнэ бол нэмэгдээгүй байгаа. Ажлыг уялдуулах ёстой гэсэн С.Бямбацогтын саналыг бүрэн дэмжиж байна. Малчин, сум, аймаг, нийслэл, УИХ, Засгийн газар бүгд зангидагдаж ажиллах ёстой” гэлээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ