"МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭ”-ний талаар сургалт зохион байгуулав

Image may contain: 8 people, people sitting, table and indoor

Европын холбооны “Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж хамтран “Мэргэшлийн үндэсний хүрээ” сэдэвт сургалтыг энэ оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь орон нутгийн бүх салбарын байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдэд “Мэргэшлийн үндэсний хүрээ”-ний талаар танилцуулах, ур чадвартай ажиллах хүчний эрэлт хэрэгцээ, үндэсний боловсрол, сургалтын үйл ажиллагаа, үр дүнг Олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар олон нийтэд мэдээлэл түгээхэд чиглэж байв.

Image may contain: 3 people, people sitting, table and indoor

Сургалтын чиглүүлэгчээр Европын холбооны “Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1” |ТМБССД-1|-ийн удирдагч Билл Фейрбэйн, ТМБССД-1 төслийн Мэргэшлийн Үндэсний Хүрээний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цагаач нар ажилласан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Адилбиш, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, Хөгжил политехник коллежийн захирал н.Дэлгэрсайхан болон Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн салбар байгууллага бүрийн төлөөлөл 90 орчим хүн оролцсон юм.

Image may contain: 9 people, people sitting, table and indoor

Сургалтын үеэр “Мэргэшлийн үндэсний хүрээ” гэж юу вэ?, түүнийг бий болгож, хэрэгжилтийг хангах хэрэгцээ, Олон улсын сайн туршлага, Мэргэшлийн үндэсний хүрээний зорилго, ач холбогдол, загвар, бүтцийн талаар танилцуулж, Мэргэшлийн үндэсний хүрээний боловсруулагдсан баримт бичгүүдийн талаар хэлэлцэж, харилцан санал солилцлоо.

Монгол улс чанарын баталгаатай, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, харилцан нийцтэй сургалтын стандартуудыг бий болгон мөрдүүлэх, мэдлэг, чадвар эзэмшин, багц цаг цуглуулах суралцахуйн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөх үүднээс “Мэргэшлийн үндэсний хүрээ”-г бий болгож, хэрэгжилтийг нь хангахыг зорьж байна. “Мэргэшлийн үндэсний хүрээ” гэдэг нь албан ба албан бус боловсрол, эсвэл албан бус суралцахуйн үр дүнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвараар тодорхойлогддог, чанарын баталгаа бүхий мэргэшлүүдийг логик уялдаатай, дараалан тогтоосон түвшнүүдийн дагуу ангилж, нэгдсэн тогтолцоонд оруулдаг арга хэрэгсэл юм. Түүнчлэн мэргэшлүүдийн уялдаа холбоог нэг түвшнээс нөгөө түвшинд ахиж дэвших боломжийг илтгэн харуулдаг онцлогтой аж.

Image may contain: 11 people, people sitting, table and indoor

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ