-Аргын тооллын 8 сарын 20. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 8 сарын 20. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 9, хөх бич, хонгорцог-17 од, гал суудал, 8 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-19:57.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өвчин өчүүхэн ирэх маш сайн. Гэвч бар, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, эд юм өгөх, өмнө зүгт явах, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ