Ховд аймгийн Буянт сумын соёл урлагийн өдрийн арга хэмжээгээр “Цайны зам өв соёлын наадам” эхэллээ



Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж дөт замаар цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах гарц байжээ. Цайны зам бол худалдааны орлогын хувьд Торгоны замын дараа орох хоёрдугаар чухал зам байв. Хоёрдугаар зам гэдэг нь Хөх хот-Улиастай-Ховд-Цагаануур-Бийск гэсэн Баруун хязгаарыг чиглэсэн зам  аж. Цайны их замуудын нэгээхэн түүх нь Ховд аймгийн төвөөр дайран өнгөрч байсан түүхтэй юм.


 
Тиймээс Ховд аймаг олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, дэлхий нийтэд сурталчлан таниулах томоохон эвент болгох зорилгоор энэхүү  “Цайны зам" өв соёлын наадам зохион байгуулж байна. Энэхүү өв соёлын наадмыг 09-р сарын 24-30 ны хооронд зохион байгуулах бөгөөд энэ үеэр бэсрэг наадам, тэмээн жин, адуучин тэмцээн, Гурван сэнхэрийн агуйгаас салаасан таван маршрутын дагуу ойрын зайн аялал хийх юм. Түүнчлэн Олон улсын хөөмийн тавдугаар наадам, уран нугаралтын бэсрэг наадам, тууль,цуур, бий биелгээ,хөөмий, уран нугаралтын  сонирхолтой үзүүлбэр тоглолтууд болно. "Цайны зам" өв соелын наадам өнөөдөр Буянт сумын "Урлаг соёлын өдөр"-өөр эхэллээ.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ