Сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил болон согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байна

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А\626 дугаар захирамжийн дагуу “Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа болон сум орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад хяналт тавих, үнэлгээ өгөх” 4 ажлын хэсэг томилогдон 10 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд сумдад ажиллаж байна. Ажлын хэсгийн зорилго нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 227 дугаар тогтоол, “Архидан согтуурахтай тэмцэх” тухай хууль, Согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлт болон Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 06 тоот албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ өгөх, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байгаа юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын Газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн Газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Жаргалант сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд сум орон нутгийн согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд аттестатчилал хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцаж байна.

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Тухайлбал, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлдэг үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг “Худалдааны газар, түүний үйлчилгээ” MNS 5021-2007, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4946-2005, “Худалдааны агуулах, ерөнхий шаардлага” MNS 5364-2011 зэрэг стандартын шаардлагыг аймгийн төвд 90 хувь, суманд 85 хувь хангаж буй эсэхийг шалгаж, Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу аж ахуйн нэгж, байгууллага нь дотоодын хяналтын нэгжтэй болсон эсэх, татварын байгууллагад татвараа төлдөг эсэх, Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хуваарийг баримталж ажилладаг эсэх, телекамер байршуулсан байдал, үйлчилгээгээ тохирлын үнэлгээнд хамруулж, баталгаажуулсан байдал, кассын машинтай эсэхийг тодруулан үнэлгээ хийж байна. Мөн төв суурин газар болон мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүн, бэлчээрийн хүрэлцээ, хангамж, отор нүүдэл, малчдын түвшинд бэлтгэх тэжээлийн хэрэгцээ, сумдын өвс, тэжээлийн аюулгүй нөөц, малын усан хангамжид хяналт тавьж, цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөгөө өгч байна. Эдгээр ажлын нэгдсэн дүн мэдээллийг 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулан, хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: one or more people and people sitting
                                                                                                                                                                                         Н.Лхагва

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ