Сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэнэ



Өнөөдөр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Аймгийн Онцгой комиссын гишүүд 85 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Жаргалант сумын мэдээллийг тус тус хэлэлцлээ.



-Жаргалант сумын нутаг дэвсгэрт байгаа малын сэг зэм бусад хог, хаягдлаас хүн, мал, амьтны халдварт өвчин гарах нөхцөл байдал үүссэн байгаа тул хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан зорилгоор хог хаягдлыг булшлах ажлыг хийх гүйцэтгэхийг Хот тохижилтийн газрын дарга /Л.Дорждэрэм/-д, 
-Хог хаягдлыг цэвэрлэхэд шаардлагатай зардлыг хог хаягдлын төсвөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч /Ц.Ганданповрон /-д үүрэг болголоо.


Аймгийн хэмжээнд 2019 он гарсаар Жаргалант, Зэрэг, Буянт сумдад галзуу өвчний эрсдэлд өртсөн 19 тохиолдол бүртгэгдсэн нь Улсын хэмжээнд гарсан нийт тохиолдлын 30%-ийг эзлэж байгаа бөгөөд цаашид хүн, мал, амьтны халдварт өвчин нэмэгдэх хандлагатай, мэргэжлийн байгууллагуудын хоорондын мэдээ мэдээлэл солилцох, харилцан хамтын ажиллагаа хангалтгүй байгаад тус тус дүгнэлт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, аймгийн Онцгой комисс, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, бусад байгууллага, албан тушаалтнуудыг мэдээ мэдээллээр шуурхай хангаж хамтран ажиллахыг Зооноз өвчин судлалын төв /Б.Баяржаргал/, Мал эмнэлгийн газар /Д.Батцэнгэл/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ