Аймгийн Прокурорын газар шинэ байртай боллоо

Image may contain: 7 people, people standing

Энэ сарын 28-ны өдөр аймгийн Прокурорын газрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Ховд аймгийн Прокурорын газар нь анх 1932 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш 5 өөр байранд байрлаж байсан бөгөөд ийнхүү анх удаагаа шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус байгууллага нь 19 ажилтан, албан хаагчтай бөгөөд орон нутагт томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор шинэ барилгын 3-р давхрыг 4 айлын орон сууцны зориулалтаар барьснаараа онцлогтой юм.
Тус барилгын ажлыг Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Турлиахт” ХХК гүйцэтгэжээ.

Image may contain: 6 people

Image may contain: 8 people

Image may contain: sky and outdoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ