-Аргын тооллын 2 сарын 7. Баасан (Сугар) гараг /2020/



-Аргын тооллын 2 сарын 7. Баасан (Сугар) гараг /2020/
-Билгийн тооллын шинийн 13, цагаан луу, өглөгт охин-6 од, суудал гал, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:12-18:00.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч нохой, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдан авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ