ОНЦЛОХ АЖИЛ-15 Бүс нутгийн хөгжлийг тодорхойлох томоохон төслүүд хэрэгжиж эхэллээ



Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.

2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.

БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ



“ШИНЭ ХОВД” Хөрөнгө оруулалт хөгжлийн II чуулганыг Ховд аймагтаа зохион байгуулав. 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 гаруй үйлдвэр бүхий “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг II чуулганаар хэлэлцлээ. Эдгээр бүтээн байгуулалтын хүрээнд 90 МВт-ын усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, Ховд нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, Олон улсын нисэх онгоцны буудал болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Эко цементийн үйлдвэр, Хөдөө аж ахуйн “Агро парк” байгуулах төсөл, “Хашаандаа сайхан амьдарцгаая”, “Үйлдвэрлэгч Ховд” зэрэг төсөл, хөтөлбөрийг ойрын таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Үүнээс гадна алслагдсан бүс нутгийн хөгжил дэвшил, иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэх, 2300 гаруй ажлын байр шинээр бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 60 гаруй үйлдвэр байгуулах боломж нээгдлээ.





ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ