-Аргын тооллын 8 сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2020)



-Аргын тооллын 8 сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын 29, харагчин могой, үнэг-8 од, суудал шороо, мэнгэ 8 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:51-19:59.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
- Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ