Аргын тооллын 11 сарын 2. Даваа (Сумсьяа) гараг (2020)



Аргын тооллын 11 сарын 2. Даваа (Сумсьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 17, шарагчин тахиа, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал уул, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:38-17:32. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ