Төрийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үнэлгээ хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна

Image may contain: 2 people, people sitting, table and indoor

Төрийн албаны шинэ хуулиар бүх байгууллага, албан хаагч тус бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй байх зохицуулалтыг хийсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас Удирдлагын академи, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, төлөвлөх, хяналт шинжилгээ хийх, түүний үр дүнгээр нь ямар арга хэмжээ тооцох талаар “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Image may contain: 2 people, people standing and suit

Сургалтад 17 төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө хариуцсан ахлагч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй 45 албан хаагч хамрагдаж байгаа юм. Энэ сарын 2,3-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтыг Удирдлагын акедемийн багш нар чиглүүлэн ажиллах юм.

Image may contain: 7 people, people sitting, table and indoor

Image may contain: 7 people, people sitting, table and indoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ