Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

Image may contain: 3 people, indoor

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад Ховд аймгаас нийт 460 иргэн оролцохоор бүргтүүлжээ.
Шалгалт маргааш буюу 11 сарын 6-ны өдрийн өглөө, орон нутгийн 07:00 цагаас эхэлнэ. Ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 11 сарын 6, 7, 8-ны өдрүүдэд, 1 өдөрт 5 ээлжээр Нутгийн удирдлагын ордны “Иргэний танхим”-д зохион байгуулна.
Өнөөдөр Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах комиссоос оролцогчдод шалгалт өгөх журам, зарим анхаарах асуудлын талаар мэдээлэл, зааварчилгаа өглөө.
 Тухайлбал,
- Баталгаажуулалтын хуудсан дээрхи шалгалтын цаг нь Улаанбаатар хотын цаг болохыг анхаарч, орон нутгийн цагаар буюу 07:00, 9:30, 12:00, 14:30, 17:00 цагуудаас хуваарийн дагуу шалгалтандаа орох
- Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтын байранд ирж, 15 минутын өмнө суудлаа эзэлсэн байх
- Нэвтрэх нууц кодоо тодорхой мэдэж байх
- Шалгалтын танхимд “Баталгаажилтын хуудас”, иргэний үнэмлэхээс өөр зүйл авч орохгүй байх
- Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд дараа дараагийн шатны шалгалтыг танхимаас гарахгүйгээр үргэлжлүүлэн өгөхийг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.

Image may contain: one or more people and indoor






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ