Аймгийн хэмжээнд 28 постод 150 гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

Image may contain: one or more people, people standing, sky, house, tree, cloud and outdoor

Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол Монгол улсад өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Монгол улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоон ажиллаж байгаа. Ховд аймгийн хэмжээнд л гэхэд нийтдээ 28 постод 159 төрийн албан хаагч чиг үүргийнхээ дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Харин аймгийн төврүү орох, гарах чиглэлд буюу Жаргалант суманд байнгын 5, явуулын 1 пост 24 цагаар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавин ажиллаж байна.

Image may contain: one or more people and outdoor

Тэгвэл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Дүгэржав энэ сарын 19-ний өдөр дээрх постуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тодорхой үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Энэ үеэр постуудын үйл ажиллагааг дүрэм, журмын дагуу хэвийн явуулж байгаа төрийн албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 
Мөн таны эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа ажлыг хүндэтгэж иргэн бүрийг Улсын Онцгой комисс, Засгийн газар, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөн, Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлж, хариуцлагатай байхыг уриалж байлаа. 

Image may contain: one or more people, sky, car and outdoor

Image may contain: one or more people, people standing, sky and outdoor

Image may contain: car and outdoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ