Орон нутгийн удирдлагууд “ЦАХИМ ХУРАЛ” хийж сумдын Засаг дарга нартаа үүрэг чиглэл өгчээ




Өнөөдөр /2020.12.08/ аймаг, орон нутгийн удирдлагууд 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сумдын албан байгууллагуудын дарга нарыг оролцуулан “ЦАХИМ ХУРАЛ” зохион байгууллаа.

Хурлын эхэнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн асуудлаар сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тухайлбал,
-Ойрын хугацаанд бүх сум ИТХ-ын 2 дугаар хуралдаанаа хийж Засаг даргын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр, 2021 оны төсөвөө батална. Тйимээс орон нутагт тулгамдсан чухал асуудлыг тусгах, шийдэх, хөрөнгө оруулалтыг зөв, оновчтой төлөвлөх, он дуусч байгаатай холбогдуулан 2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа дүгнэх, өр авлага үүсгэхгүй байх
-Удахгүй болох мал тооллогын ажлыг Засгийн газар, салбарын яам болон чиг үүрэг бүхий байгууллагаас өгсөн чиглэл, заавар журмын дагуу сайтар зохион байгуулах
-Махны нөөц бүрдүүлэх асуудал дээр эдийн засгийн тооцоо судалгаатай анхаарч, ажиллах
-“COVID-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагтаа авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, дэглэмээ сайтар мөрдүүлэх, байнгын ажиллагаатай хяналтын постуудын үйл ажиллагааг хэрхэвч сулруулж болохгүй гэдгийг анхааруулав.


“ЦАХИМ ХУРАЛ”-ын үеэр сумдын удирдлагууд орон нутагтаа тулгамдаж буй зарим асуудлын талаар санал хэлж, хариулт авлаа. Гарсан саналтай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нар хариулт өгөв.

Ихэнх сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон онцгой цаг үед хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын хоол, мөн шатахуун зарцуулалтад багагүй зардал гарч байгааг онцолж байв. Энэ асуудлыг Онцгой комиссын шугамаар шийдвэрлэн ажиллах боломжтойг аймгийн Онцгой комиссоос хэллээ.

“COVID-19” цар тахлын халдварын улмаас улс орон даяар мөрдөж буй хөл хориотой холбогдуулан 14 хоног тутам "ЦАХИМ ХУРАЛ” хийж харилцан мэдээлэл солилцож байхаар шийдлээ гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ