-Аргын тооллын 12 сарын 23. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 12 сарын 23. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 9, цагаан хулгана, дэлгэрүүлэгч-26 од, суудал гал, мэнгэ 7 улаан, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:03. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) боло.
-Үс засуулахад өвчин өчүүхэн ирэх сайн. Гэвч морь, могой, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засалд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ