Аргын тооллын 12 сарын 25. Баасан (Сугар) гараг (2020)



-Аргын тооллын 12 сарын 25. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 11, хар бар, гоё хүүхэн-1 од, суудал төмөр, мэнгэ 5 шар, түлэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:04. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч бич, туулай, бар, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам хийх, замд гарах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөхөд сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хатуу үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
 
                                                 Зурхайч лам Д. Цогтбаатар (Гандантэгчэнлин хийд).
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ