Жаргалант сумын хэмжээнд 18-аас дээш насны нийт 19160 иргэн вакцинжуулалтад хамрагдах ёстой



Ховд аймаг өнгөрсөн хугацаанд 4 удаагийн тээвэрлэлтээр нийт 39099 хүн тун вакцин татан авсан байна. Үүнээс аймгийн хэмжээнд 18-аас дээш насны 28636 иргэнд нэг дүгээр тунг тарьсан бол 5463 иргэн нэг, хоёр дугаар тундаа бүрэн хамрагджээ. 



Аймгийн Онцгой комиссоос халдварын тохиолдол их гарсан Жаргалант сумын иргэдийг эхний ээлжинд вакцинжуулалтад бүрэн хамруулах зорилт тавьж байна. 

Жаргалант сумын хэмжээнд 18-аас дээш насны нийт 19160 иргэн вакцинжуулалтад хамрагдах ёстойгоос өнөөдрийн /2021.05.10/  байдлаар 16205 нь вакцины нэг дүгээр тунг тариулжээ.


Дараагийн буюу ойрын өдрүүдэд нийт 15000 хүн тун вакцин татан авна. Үүнийг хөдөөгийн сумдад хуваарилахаар төлөвлөж байна.

Иргэн бүр халдвараас сэргийлж “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” вакциндаа идэвхтэй хамрагдана уу. 




"ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ"







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ