Сүүлийн 24 цагт /07.23-07.24/ 33 иргэнээс халдвар илэрч, 48 хүн эдгэрчээ



2021 оны 07 дугаар сарын 23-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 24-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 181 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 33-аар нэмэгдэж нийт 2074 боллоо. 
Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат 3, Эко цементийн үйлдэрээс 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 29 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Буянт багт оршин суух 9,
-Цамбагарав багт оршин суух 5,
-Бугат багт оршин суух 2,
-Жаргалан багт оршин суух 3
-Баатархайрхан багт оршин суух 2,
-Хайрхан багт ошин суух 1,
-Тахилт багт оршин суух 1,
-Наран багт оршин суух 2,
-Алагтолгой багт оршин суух 1,
-Магсаржав багт оршин суух 3 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.24/ байдлаар 159 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 37 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-0, хүнд-10, хүндэвтэр-41 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 16 хүн хэвтэн эмчлүүлж байна. 
Тэгвэл Жаргалант суманд 175, сумдад 35 нийт /210/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 48 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1736 нь эдгэрлээ. 
Өнөөдрийн /2021.07.24-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2573 иргэн гэрийн тусгаарлалтад байна.  

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ