"Токио-2020" олимпын хүрэл медальт Б. Болортуяад хүндэтгэл үзүүлж, 2 өрөө байрны батламж гардууллаа

May be an image of 3 people, people sitting, people standing and indoor

Өнөөдөр /2021.10.28/ аймгийн удирдлагууд “Токио-2020” олимпын 32 дахь наадамд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн төрөлд оролцож хүрэл медаль хүртсэн Б.Болортуяаг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 
Энэ үеэр Б. Болортуяад аймаг орон нутаг төдийгүй Монгол улсынхаа нэр төрийг Дэлхийд гаргасан явдалд баяр хүргэж “Ховдын төлөө” медаль болон 2 өрөө байрны батламж гардуулан өгөв. 

May be an image of 2 people and people standing

Мөн түүний арын албанд ажиллаж, тусалж дэмжиж ирсэн аав Б.Бат-Очир, ээж Б. Цэцэгээг “Ховд аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагналаа. 

May be an image of 2 people and people standing

Дэлхий нийтээр ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ хэцүү үед  Ховд аймгийнхаа хүн ардад тус дэм болох үүднээс Б. Болортуяагийн зүгээс аймгийн ЗДТГ-т амьсгалын аппарат хүлээлгэн өглөө. 

May be an image of 4 people, people standing and text that says 'OXYGEN CONCENTRATC MODEL JA 5BW'

May be an image of 14 people, people sitting and people standing
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ