ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 106 хүн эдгэрч, халдварын тохиолдол 38-аар нэмэгджээ



2021 оны 10 дугаар сарын 30-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 31-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 89 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 20 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 18 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 38-аар нэмэгдэж нийт 18570 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 1, Буянт сумаас 1, Дарви сумаас 1, Дөргөн сумаас 5, Зэрэг сумаас 2, Чандмань сумаас 1, Цэцэг сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 26 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.31/ байдлаар нийт 266  хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 135 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 131 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 34 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-15, хүндэвтэр-96, хөнгөн 153 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 316, сумдад 353 нийт /669/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 106 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17828 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ