-Аргын тооллын 7 сарын 24. Ням (Адьяа) гараг (2022)



-Аргын тооллын 7 сарын 24. Ням (Адьяа) гараг (2022)
-Билгийн тооллын 26, шар бар, чөлөөт эх-3 од, суудал төмөр, мэнгэ 5 шар, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:18-20:38.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч бич, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ