-Аргын тооллын 8 сарын 2. Мягмар (Ангараг) гараг (2022)



-Аргын тооллын 8 сарын 2. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 5, улаагчин гахай, харцага-11 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Дашням, овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:29-20:26.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч могой, бич, тахиа, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ