-Аргын тооллын 9 сарын 29. Пүрэв (Бархасвад) гараг (2022)



-Аргын тооллын 9 сарын 29. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 4, хөхөгчин тахиа, эрхтний тэргүүн-15 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:48-18:36.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Гэвч туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, хэрүүл тэмцэлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ