Аймгийн Засаг дарга Э.Болормаа хөдөөгийн сумдад ажиллаж байна

May be an image of 11 people, people standing and indoor

Сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах асуудлыг шийдвэрлэхээр энэ сарын 24-ний өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. 
Ажлын хэсэг тус суманд ажиллах үеэр эхлээд төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонссон юм. 

May be an image of 3 people, people sitting and indoor

Үүний дараагаар  хөдөөгийн багуудаар ажиллаж, малчидтай уулзан санал хүсэлтийн сонсож, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээллүүдийг хүргэв.
Эрдэнэбүрэн суманд 186,000 толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн жил зуншлага тааруу байсны улмаас өвөлжилт хүндэрч эхэлжээ. Малчид өөрсдийн бэлтгэсэн хадлан тэжээлийн нөөцийн хүрээнд малаа тэжээж байна. Хэрэв цас ихээр орж, хүйтэрвэл өвөлжилт хүндрэх эрсдэлтэйг малчид онцолж байлаа.
Тиймээс өвөлжилт хүндэрвэл шат шатандаа анхаарч, зохих арга хэмжээг шуурхай авч ажиллахыг сум орон нутгийн удирдлага, засаг захиргааны нэгжүүдэд уламжилсан юм. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ