-Аргын тооллын 8 сарын 13. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 8 сарын 13. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 27, харагчин туулай, өглөгт охин-6 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-20:09.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, өвчин эмнэх, арилжаа наймаа хийх, нохой авах, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ