Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Дуут суманд ажиллав

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2023.11.19/ хуваарийн дагуу Дуут суманд ажиллав. 

4 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа албаны төлөөллийн хамтаар тус сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо.

1 хүн ба малгай нарын зураг байж магад

Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн. Үүний үр дүнд Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоолны заал засварлаж, тохижуулсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд тус суманд хийгдээгүй хөрөнгө оруулалтын чухал ажил болсныг онцолж байна. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Харин Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн дотуур байр баригдаж байна. Энэ онд багтаан ашиглалтад хүлээн авна гэж сумын Засаг дарга С.Ганзориг танилцуулав.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ удаагийн уулзалтаар: 

-Хогны машин авах, хогийн цэгийг камержуулах
-Зам засвар /Хөх бэлчир баг/
-Бэлчээрийн усан хангамж нэмэгдүүлэх /Шивэр баг/
-Олон жилийн хог булшлах зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэлэн аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо. Хамгийн гол нь ТЭЗҮ хийгдсэн ажлыг ажлыг тусган хэрэгжүүлэх нь зүйтэйг онцлов.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Дуут сумын хувьд: 

Нийт иргэдийн 40 гаруй хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ.  Нэг багаас бусад багийн иргэдэд 100 хувь “Тоон гарын үсэг” олгосон байна. 2023 онд 10 иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 7 иргэн хуулийн дагуу 0.07 га газраа авчээ.  

2 хүн нарын зураг байж магад

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Э.Болормаа Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор/ сургууль, цэцэрлэгийн багш нарт “ТАБЛЕТ” гардууллаа. 

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өндөр уулын бүс нутагт байрлах Дуут сумын хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй. Тиймээс ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарч өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлжээ. Эрсдэлийг тооцож бэлтгэлээ сайтар хангаж ажиллах чиглэлийг өгөв.

13 хүн ба бичвэр нарын зураг байж магад

8 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ