-Аргын тооллын 1 сарын 5. Баасан (Сугар) гараг (2024)



-Аргын тооллын 1 сарын 5. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 24, шар луу, тэргүүн дагуул-13 од, суудал ус, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:13.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул мууцээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлдүүд, хойморт орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, амраг садан болох, багш шавь барилдах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах үйл, эсгэх, үс засуулах, равнайлах, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ