-Аргын тооллын 1 сарын 6. Бямба (Санчир) гараг (2024)



-Аргын тооллын 1 сарын 6. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын 25, шарагчин могой, салхины эх-14 од, суудал уул, мэнгэ 5 шар, үл тохирох барилдлагатай өдөр. Бага хүйтэн-05:24.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:14.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул мууцээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, их хэрэг үүсгэх, ном унших, амраг садан болох, багш шавь барилдах, мод таслах, газар малтах,эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, ажилчин шүтүүлэх, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ