-Аргын тооллын 3 сарын 19. Мягмар (Ангараг) гараг (2024)

бичвэр нарын зураг байж магад
-Аргын тооллын 3 сарын 19. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 10, хар морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, өглөгт охин-6 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:57-19:03.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин хулгана, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг,бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, мод таслах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, замд гарах, хүнийг ханаж, төнөх, хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ