2024 оны 12 сар.Өвлийн тэргүүн хөхөгчин гахай (их) сар, 5 шар мэнгэ, огторгуй суудал.
-Аргын тооллын 12 сарын 1. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 30, шарагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал хий, од гар од-16, түлэх барилдлагат өдөр. Лусын буулт, бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:20-17:01.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, сайн үйлийг эхлэх, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, оёж, хатгах, шинэ дээл эсгэх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар.